NBA-н үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Род Торн 10 сарын 19-нд болох Брүүклин Нетс, Бостон Селтикс багуудын тоглолтыг 44 минутаар буюу стандарт 48 минутаас 4 минут (1үе нь 11 минутаар) дутуу тоглуулахаар болжээ. Тэрээр энэ тухайгаа”ESPN.COM-д” өгсөн ярилцлагадаа:
“Ямарч байсан NBA улирлын тоглолтын тоог юм уу эсвэл тоглох минутыг багасгахаар ажиллаж байна. Үүний хүрээнд зарим багуудын дасгалжуулагчидтай хэлэлцэсний эцэст Брүүклин Нетс, Бостон Селтикс багуудын улирлын өмнөх тоглолтыг минутыг 4 минутаар багасгаж 44 минутаар тоглуулж турших гэж байна” гэж мэдэгджээ.
Харин энэ тухай зарим багуудын дасгалжуулагчид өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.
Миами Хит багийн дасгалжуулагч Эрик Споелстра: Миний бодлоор хэр олон тоглолтонд оролцож байгаа нь чухал болохоос хэдэн минут тоглож байгаа нь огт чухал биш. Яг үнэндээ 82 тоглолт маш их эрсдэлтэй байдаг. Гэхдээ юу болохыг нь харж л байя.
Даллас Мавериксийн эзэн Марк Кубан: Ерөнхийдөө би Эрик Споелстратай санал нэг байна. Гэхдээ NBA-г шинэчлэл хийх гэж байгаад их баяртай байна. NBA бол дэлхийн хамгийн шилдэг шоу тоглолт. Тэд үүнээс ч илүү гайхалтай байж чадна. 82 тоглолт их ч, энэ олон тоглолтын цаана маш олон хүмүүс ажлын байртай байдаг.
Брүүклин Нетсийн дасгалжуулагч Лионелл Холлинс: Стандарт 48 минутаас ердөө 4 минутаар дутуу тоглох нь тоглолтонд маш их нөлөөлнө. Тоглогчдын тоглох минут, завсарлага гээд л бүх зүйл өөрчлөгдөнө.
Бостон Селтиксийн дасгалжуулагч Брэд Стивенс: Юуны өмнө NBA-г урт удаан хугацааны дараа шинэ зүйл турших гэж байгаад маш их баяртай байна. Миний хувьд 10 дугаар сарын 19-ны тоглолт надад маш их туршлага болно гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )