Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг хөл бөмбөгийн арга хэмжээнд оролцох эрхийг нь таван жилээр хассан нь шуугиан тариад байгаа билээ. Түүнийг 2009 болон 2011 онд ФИФА-гийн сонгуулийн үеэр Катарын иргэнээс авлига авсан гэж ийм шийдвэр гаргасан. Тэгвэл МХБХ-ны гишүүд, нийт тамирчид Б.Ганболдоос энэ талаар тайлбар шаардаж, өнөөдөр тус холбооны байранд цуглахаар болжээ.
Б.Ганболд нь ирэх сард болох МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
ugaasaa l arkhichin buzar khun shuu dee
АГУУ ХӨЛ БӨМБӨГЧИН, АГУУ ХАМАР .ЦАГ НЬ ИРЖ ЦАСТ УУЛНААСАА БУУЖ ЦАЛАМАНД ХҮЗҮҮГЭЭ ГОГДУУЛАХ БОЛЖ.