Лигт 18 жилийг өнгөрүүлсэн шилдэг холын зайн мэргэн бууч Рэй Алленг (чөлөөт тоглогчын статус байгаа) маш олон багууд сонирхоод байгаа боловч тэрээр дахиж тоглох эсэхээ хараахан шийдээгүй байна. Одоогоор түүнийг Кавалиерс, Клипперс, Визардс, Буллс гэх багууд сонирхоод байгаа бол үүн дээр Жэйсон Кидд дасгалжуулагчтай Миллоуки Бакс баг нэмэгдлээ. Дасгалжуулагч Жэйсон Киддийн хувьд Рэй Алленг анхны багт нь буцаан авчрах маш их сонирхолтой байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ тухайгаа “jsonline.com”-д:
“Түүнийг чөлөөт тоглогч болсоноос хойш би түүнтэй холбогдсон. Бид түүнийг анх NBA-д хөл тавьж байсан багт авчрах хүсэлтэй байна. Гэхдээ тэр хараахан шийдвэрээ гаргаагүй байна” гэж мэдэгджээ.
Рэй Аллены хувьд карьераа Миллоуки Бакс багаас эхэлж (1996 – 2003) байсан бөгөөд 2001 онд Баксыг дорнод бүсийн финалд авчрахад багтаа гол нөлөөтэй байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )