БНСУ-ын Инчён хотод Азийн пара наадам болж байгаа. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдсан Н.Алтанцэцэг түрүүлж, Монголын багийн анхны алтан медалийг хүртлээ. Тэрээр Энэтхэгийн бөхийг ялж, шигшээ барилдаанд Тайландын Нантаракыг ялсан юм. Монгол Улсын баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага, хөнгөн атлетик төрлүүдээс 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл, нийт 8 медаль хүртээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Tamirchiddaa bayar hurgie.