Ц.Шаравжамцын хоёр хүүд АНУ-аас урилга иржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 27

Монгол Улсын гавъяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүүд АНУ-аас урилга ирсэн байна. Тодруулбал АНУ-ын United States Basketball Academy зургаан сарын 50 хувийн хөнгөлттэй сургалтандаа Гавъяатын хоёр хүү Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од нарыг урьжээ. Тэд Хятад болон өөр улсын хүүхдүүдийн шигшээ багтай хамт бэлтгэл хийх юм. “Ц.Шаравжамц  цаашдаа олон хүүхдэд ийм боломж олдоосой. Өнөөдөр миний хамгийн аз жаргалтай өдөр байна. Өөрт минь урилга ирэхэд ингэж баярлаж байсангүй. Одоо хоёр хүүхэд минь зүтгэх л үлдлээ. Зургаан сарын дараа сайн сагсан бөмбөгийн багтай сургуульд орох боломж нээгдэнэ. Тэнгэр л мэдэж дээ. Монгол хүн NBA-д орох өдөр ойртсоор байна” хэмээжээ.

Гавъяат тамирчны маань  хоёр хүү өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, нэг хүү нь шилдэг тоглогчоор шалгарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top