NBA-гийн супер оддын нэг Кармэло Энтони өнгөрсөн зун чөлөөт агентийн хувиар хэд хэдэн багтай нэр холбогдоод байсан ч эцэст нь Нью Иорк Никсдээ үлдэх шийдвэр гаргаж, 5 жилийн $124 саяын гэрээг үзэглэсэн билээ.
Лэйкерст нэгдэж, Коби Брайнттай хамт тоглосноор өөрийнх нь тоглолтонд сөргөөр нөлөөлөх байх гэсэн болгоомжлол байсан эсэхийг асуухад Энтони : " Юу гэж дээ, мэдээж үгүй. Хэтийн төлөв талаасаа Лэйкерсийн төлөө тоглох нь миний хувьд зөв гэж хэрвээ би бодсон бол нөхцөл байдалд илүү ул суурьтай хандах байсан. Би зүгээр л Никст үлдэх нь илүү сэтгэлд өег байх болов уу л гэж мэдэрсэн. Гэхдээ Кобитой тоглох талаасаа бол надад асуудал гарахгүй. Би түүнтэй хэзээд л тоглохыг хүснэ."
Коби Брайнттай байнгын холбоотой байсан эсэхийг нь асуухад Энтони: " Коби над руу : ”Энд хүрээд ир! Би чамайг энд ирүүлэхийг хүсч байна!” гэх мэтээр өдөр бүр залгаад байсан юм байхгүй. Нью Иорк эсвэл Лос Анжелест байхаас үл хамааран бид хэд хэдэн өөр нөхцөл байдлын талаар ярилцсан. Гэхдээ зогсоо зайгүй ярьсан, мессеж бичилцсэн зүйл байхгүй." гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )