МХБХ-нд өнөөдрөөс санхүүгийн аудитын шалгалт хийж эхэллээ. МХБХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганболдыг авлига авсан гэж таван жил энэ салбарын үйл ажиллагаанд оролцохы хориглоод байгаа. Тиймээс тус холбооны гишүүд байгууллагын санхүүд шалгалтт хийлгэх хүсэлтэй байсан юм.
Харин саяхан Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон А.Ганбаатарын шийдвэрээр МХБХ-ны өнгөрсөн хугацааны санхүүгийн баримтад “Өлзийт Экаунт Аудит” ХХК-аас ийнхүү шалгалт хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )