Өнөөдөр Азийн оюутны аварга шалгаруулах V тэмцээн Тайваны Тайпай хотод эхлэх гэж байна. Манай улсын баг тамирчид тэмцээний салхийг хагалж анхны тоглолтыг Хятадын баг тамирчидтай хийх юм. Тамирчдыг гавьяат багш Д.Гошоохүү ахлан оролцож байгаа. Энэ удаагийн тэмцээнд 1990 оноос хойш төрсөн залуусаас бүрдсэн баг тоглож байгаа бөгөөд манай улс анх удаа өөрийн шүүгчтэйгээр оролцоно. Энэ сарын найман хүртэл үргэлжлэх Азийн оюутны аваргын тоглолтуудыг Олон улсын шүүгч Б.Ганзориг шүүн явуулахаар болжээ. Монголыг тамирчид Тайвань, Хятад, Макаотай хамт В хэсэгт багтаж байгаа юм.
Тэмцээнийг http://www.ssu.org.tw сайтаас шууд үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )