Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнийг Монгол-Хятадын тамирчид эхлүүлсэн. Энэ тоглолтонд Монголын баг 52:66-гийн харьцаатайгаар хожигдлоо. Энэхүү тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат багш Д.Гоошоохүү ахлагчтай баг тамирчид оролцож байгаа юм. Манай шигшээ баг дараагийн тоглолтоо Макао болон Тайванийн шигшээ багийн тамирчидтай хийнэ.
Өмнөх Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон багийн бүрэлдэхүүний 7-8 тоглогч нь Үндэсний шигшээ багийн тамирчид байсан бол энэ удаагийн Азийн аваргад 1990 оноос хойш төрсөн, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаггүй дан залуучууд багтжээ. Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-н өдөр өндөрлөнө.
Сэтгэгдэл ( 0 )