Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр эхэлж, манай шигшээ баг Хятадын тамирчдад хожигдсон. Харин өнөөдөр манай тамирчид 16.00 цагаас Тайландын багтай өрсөлдөх юм.
Энэхүү тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат багш Д.Гоошоохүү ахлагчтай баг тамирчид оролцож байгаа юм. Манай шигшээ баг дараагийн тоглолтоо Макао болон Тайванийн шигшээ багийн тамирчидтай хийнэ.
Өмнөх Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон багийн бүрэлдэхүүний 7-8 тоглогч нь Үндэсний шигшээ багийн тамирчид байсан бол энэ удаагийн Азийн аваргад 1990 оноос хойш төрсөн, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаггүй дан залуучууд багтжээ. Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-н өдөр өндөрлөнө.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮