Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Тайвань улсын Тайпей хотноо гурав дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр Макаогийн шигшээ багтай тоглож 86:53 гэсэн харьцаагаар Макаогийн багийг илт давуу буулгаж авлаа. Манай улсын хувьд эхний тоглолтоо Хятадын багтай хийж 52:66-ийн харьцаатай хожигдол хүлээсэн бол, өчигдөр Тайваний багийг 73:66-ийн харьцаагаар буулгаж авснаар тэмцээний хоёр дахь хожлоо аваад байна.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )