Хүндийг өргөлтийн ДАШТ-нд оролцохоор манай тамирчид Астанаг зорилоо. Энэ удаагийн Хүндийн өргөлтийн ДАШТ Казахстан улсын Астана хотод энэ сарын 8-16-ны хооронд болох гэж байна. Уг тэмцээнд манай улс дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор болж, өнөөдөр тус улсыг зорьж байна.
Астанагийн ДАШТ-нд манай тамирчид 2016 оны олимпод оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ тэмцээнд нийт 75 орны 683 тамирчин оролцоно гэдгээ мэдэгджээ.
Сонирхуулахад өнгөрсөн 4-р сард тус улсын Алмата хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )