Самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй тамирчид хоёр медаль хүртээд байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг алт, 72 кг-д Ц.Наранжаргал хүрэл медалийн эзэн боллоо.
Өнөөдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар алтан медаль, эмэгтэйчүүдийн 72 кг-д Ц.Наранжаргал хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.
Одоо эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болж байна. Уг тэмцээн Японы Нарито хотноо болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )