Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахаар болжээ. МХАҮТ-ын хурлын зааланд МХБХ-ныхан ээлжит бус их хурлаа болж байгаа билээ. Хуралдаанаар Монголын хөлбөмбөгийн холбоо шинэчилсэн дүрмээ баталсан байна. Харин тус холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх оны хоёрдугаар сарын 27-нд явуулахаар боллоо. Сонгуульд Т.Лхагвадорж “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Б.Мэдрээ Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Г.Ганхүү “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубийн ивээн тэтгэгч, Шар айраг хамтлагийн ахлагч, А.Ганбаатар – Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Дэд Ерөнхийлөг нар өрсөлдөж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )