Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF)-ны календарьчлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээнүүдийн нэг болох Жэжүгийн гран-при өнөөдөр өндөрлөлөө. Токиогийн "Их дуулга"-ын өмнө болж байгаагаар ихээхэн онцлогтой болсон Өмнөд Солонгосын татамид 42 орны 278 тамирчин зодоглов. Манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 5 жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 100 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр МӨНГӨН медаль, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Тэмцээнийг БНСУ 6 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, тэргүүлсэн бол Франц(6+1+1), Япон(1+2+0), Румын(1+0+1), Герман(0+2+2) улсууд удааллаа. Манай жүдочид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, VI байрт жагсав.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )