Б.Сэр-Од хүрэл медаль хүртэж, дээд амжилтаа эвджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

Японд болсон “Фүкоко 2014” тэмцээнд марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нийт замаа 2:08:50 цагийн дотор туулжээ. Энэ нь Б.Сэр-Одын хувийн дээд амжилт болсон байна. Тус тэмцээнд Кенийн П.Масаү 2:08:22 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Этиофийн тамирчин дэд байр эзэлжээ.

Б.Сэр-Од 33 настай бөгөөд 1997 оноос эхлэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, 2010 онд Японы Хофү, Их Британийн Брайтон хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж, 2013 онд Хонконгд болсон Азийн аваргаас алтан медаль авсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(49.0.133.96) 2014 оны 12 сарын 08

Bayr hyrgie.

0  |  0
Top