Олон улсын олимпийн хорооноос ирэх 2016 онд Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох олимпийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй эрхээ авч чадах, медаль хүртэх магадлалтай тамирчдад дэмжлэг үзүүлсэн байна. Олимпийн хөдөлбөрт манай улсаас нийт 17 тамирчин хамрагджээ.
Жүдо бөхийн төрлөөр МУГТ С.Ням-Очир, Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар тэтгэлэг хүртсэн бол Чөлөөт бөхийн төрлөөр МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нар хөтөлбөрт хамрагдсан. Харин боксын спортоор ОУХМ Д.Отгондалай, М.Нандинцэцэг, Б.Чинзориг нар, буудлагын төрөлд Т.Баярмаа, Ц.Мөнхзул, О.Янжинлхам нар шалгарсан бол байт харвааний тамирчин Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар хөтөлбөрт хамрагджээ. Мөн хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг болон хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа тэнцсэн байна. Эдгээр тамирчид улирал тутамд 1000 ам.долларын тэтгэлэг авах бөгөөд уг тэтгэлэгт хамрагдсан тамирчид сахилга батын зөрчил гаргах буюу сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэх, олимпийн эрхээ авч чадаагүй тохиолдол тэтгэлэгээс хасагдах журамтай юм. Урд нь манай улсын найман тамирчин тэтгэлэгт тэнцэн олимпийн эрхээ авч чадсан бөгөөд Лондонгийн олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт манай улсын 10 тамирчин багтаж байжээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 5 )
Bayr hurgey. Nandia minii nz mundag shuu >:D<
Ohindoo bolon tamirchdadaa bayr hvrdie
uuchlarai 800 dollor shde buruu bn 1000 bish 800 zuu shuuu humuusee
2016 ond boloh Brazliin olimpod oroltsoh tamirchiddaa,tetgelegt hamragdsand bayr hurgej,amjilt husie! Olimpiin avarga boltsgoogooroi!
Bayar hurgie! Sain baina! Mash saihan medee bn! Uragshaa, tamirchid aa!