БНХАУ-ын Хайнань мужид энэ сарын 11-ээс 14-ний өдрүүдэд Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд Мщманай улсаас Монголын оюун ухааны академийн 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд өрсөлдсөнөөс тэмцээний “Нэр-Царай”, “Хоёртын тоолол”, “Тооны марафон” гэсэн төрлүүдэд манай тамирчид нийт 10 медаль хүртсэн бол дунд насны ангилалд өрсөлдөж буй Э.Пүрэвжав, Э.Энхмөнх, А.Анударь, Т.Энхжин нар "Тооны марафон" төрөлд нэг цагт 1000-аас илүү цифр цээжлэн алдаагүй нэрлэснээр Олон улсын мастерийн III болзлын эхний болзлыг хангажээ. Уг тэмцээнд нийт 26 орны 184 орны оюуны спортын тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрөлд 60 медалийн төлөө өрсөлдсөн байна.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 1 )
баяр хүргье