Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн хоёр дахь удаагийн тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд Казакстаны Алмата хотноо болох гэж байна. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж хоёр тамирчин оролцох бөгөөд тэд өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээнд 20 гаруй орны нийт 150 гаруй тамирчид өрсөлдөх бөгөөд далайн түвшинээс дээш 1691 метр өргөгдсөн “Меду” цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Манай улсын тамирчдийг Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд тодруулбал 18 настай МУИС-ийн оюутан А.Энх-ариун, 19 настай МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга нар дасгалжуулагч ОХХМастер Ж.Долгорсүрэнгийн хамт оролцох юм.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )