Mотоспорт сонирхогчдын “Дакар ралли” уралдаан өчигдөр нээлтээ хийж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ уралдаанд Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн төрөлд Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар оролцож буй юм. 35 жилийн түүхтэй энэ уралдаан энэ сарын 17-нд өндөрлөнө.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )