Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Цодгор хүү-2015" өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх гэж байна. Тэмцээн хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангилалд швейцарь системээр 7-9 өрөг үргэлжилнэ. Ангилал тус бүрийн эхний найман тамирчин "Цодгор хүү-2015" улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны "Урамтай шатар" холбоо хамтран зохион байгуулж байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )