Манчестер Сити клуб лигийн шилдэг довтлогч Уилфрид Бонигийн төлөө төрөлх клуб Суонсид нь 30 сая паунд төлж Манчестер хотын тоглогч болголоо. Зааны Ясан эргийн шилдэг залуу тоглогч энэ улирал нэлээд амжилттай тоглож буй бөгөөд Суонси тэднийг таван сая паундаар эгнээндээ нэгтгэж байсан юм. Ийнхүү Мануэль Пелегрини лигийн шилдэг тоглогчийг өөрийн багтаа худалдаж авснаар тэдний довтолгооны хослол тун давгүй болж ирж байна. Манчестер Ситигийн довтлогч Серхио Агуэро гэмтэлтэй байгаа энэ үед түүнийг орлох хамгийн шилдэг сонголт яах аргагүй Уилфрид Бони юм.
Уилфрид Бониг Манчестер Сити сонирхохоос өмнө Английн өөр нэгэн баг Челси авахаар санаархаж байсан ч Манчестер хотын “усан” цэнхэрүүд ийн өөрийн болгож буй бололтой. Наймааны тухай Суонси клуб “Одоогоор гэрээ хэлэлцээрийн шатанд яваа” хэмээн мэдээлжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )