Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа. Тус гэрээнд олон асуудлыг тусгасан бөгөөд хамгийн анхаарал татсан зүйл бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын шилдэг бөх Монгол Улсын шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон явдал юм. Учир нь нэг жинд нэг улсаас ганцхан л тамирчин орох эрхтэй байдаг нь жүдо бөхийн холбоонд хүндхэн сонголт болдог байсан аж. Тиймээс Казахстаны жүдо бөхийн холбооноос тавьсан саналыг хүлээн авчээ. Казахстаны жүдо бөхийн холбоо албан ёсоор МҮОХ-ноос зөвшөөрөл авч, МЖБХ-той холбогдох гэрээ хэлэлцлүүдийг хийж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийд чансаагаараа Мөнхбатын Уранцэцэг 3180 оноогоор тэргүүлж байгаа бол Галбадрахын Отгонцэцэг 1258 оноогоор есдүгээрт бичигдэж байгаа аж.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 1 )
yaxlaaraa gadni ornii ner deer barildax gej xunii naimaa shig um xiigeed baigga um bishuu er ni olon ulciin olimfiin xoroo iimerxzuu naimaag zogcoox xeregtei