Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 11

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж байгаа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа юм. Нийт есөн өрөг тоглон аваргаа тодруулах бөгөөд тэмцээний хоёр дахь өдрийн 11.00 цагийн байдлаар дөрвөн өрөгийн дараахь дүн гараад байна.  Эрэгтэй шатарчдыг нийслэлээс оролцож байгаа С.Алтангэрэл, Орхон аймгаас оролцож буй Ө.Цэрэндорж, Говьсүмбэр аймгаас оролцож байгаа Г.Харуулбаатар, Өвөрхангай аймгаас оролцож байгаа Г.Дамба нар дөрвөн оноотойгоор хошуучилж байна. Эмэгтэй шатарчдыг Булган аймгаас оролцож байгаа Н.Мөнхтуяа дөрвөн оноогоор, нийслэлээс оролцож байгаа Ө.Уянга, Увс аймгаас оролцож байгаа Ж.Алтанцэцэг нар 3.5 оноотойгоор хошуучилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top