Манчестерийн багууд оноо алдаж, ”Челси”, ”Арсенал” хожлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Английн премьер лигийн 21 дүгээр тойргийн дараачаар талбайдаа "Нью Касл"-ыг 2:0-ээр буулган авсан "Челси" клуб 49 оноотойгоор тэргүүлж байгаа бол тэдний араас Эвертонтой нэг оноо хуваасан "Манчестер Сити" 47 оноотой явж байна. Тэд урдаа яваа “Цэнхэрүүд”-ээс хоёр оноо алдаж яваа.

Харин Аваргуудын лигийн эрхийн төлөөх дөрөвдүгээр байранд явсан Манчестер Юнайтед талбайдаа энэ жил тун форм сайтай байгаа Саутхэмптон багт 1:0-ээр хожигдлоо. Зочдоос Тадич тоглолтын цорын ганц гоолыг оруулж Ван Гаалийн багийг хүнд байдалд үлдээв.

Тэгвэл Саутхэмптон лигийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн гуравдугаар байрт итгэл төгс яваа. Тэд 21 тойргийн дараа 39 оноо цуглуулсан бөгөөд хүндхэн учраануудаа хялбар давсан гэхэд болно. Магадгүй тэд Аваргуудын лигийн эрхийн төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлж, улирлыг өндөр амжилттай дуусгах боломж бий.

Арсен Венгерийн Арсенал талбайдаа Стоук Ситиг 3:0-ээр илүүрхлээ. Хэрэв “Их Буучид” сайн формоо олж чадвал байрыг нь булаасан Саутхэмптонтой тэнцүү өрсөлдөх цаг хугацаа хангалттай байгаа юм.

Т.Батсугар

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top