Орхон аймгийн Засаг дарга ажлаасаа чөлөөлөгдлөө

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд хүлээн авчээ. Тэрбээр хоёр жил гаруйн хугацаанд Орхон аймгийг удирдсан. Энэ хугацаанд Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн төлөө түүхэнд тэмдэглэн үлдэх шинэлэг олон ажлыг санаачлан бодит ажил болгосон хэмээн ард иргэд нь ам сайтай байдаг аж.  Засаг даргын тамгыг Засаг даргын орлогч Д.Энхбат хүлээн авсан бөгөөд шинэ Засаг дарга томилтол түүний бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу түр хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top