Өнөө цагийн талбайн теннисийн ноён оргил “Швейцарь чанар” гэгддэг Рожер Федерер карьерийнхаа 1000 дахь хожлоо “Брисбон” цомд түрүүллээ. Үеийнхээ тамирчдын дунд дийлдэшгүй хэмээн хочлогддог тэрбээр өдгөө 33 настай хэдий ч мэргэжлийн тамирчны формоо алдаагүй хэвээр байна.
Тэрбээр ням гарагт Канадын тамирчин Милос Раоничийг гурван сетийн дараачаар буулган авснаар ийнхүү түүхэн ялалтын эзэн боллоо. Рожер Федерер ийнхүү шороон талбайд мянган удаа хожил авснаар домогт Жимми Коннорс, Иван Лэндли нарын амжилттай мөр зэрэгцэн ирж байна. Энэхүү гурван тамирчин талбайн теннисийн ертөнцөд 83 удаа аваргалсан юм.
Рожер Федерерын түүхэн хожил авсан тоглолт хоёр цаг 13 минут үргэлжилсэн бөгөөд Канадын тамирчин бүх сетэд эн тэнцүү өрсөлдсөн ч эцсийн мөчид хожигдол хүлээсэн байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )