Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Боксын ОУХМ, Азийн наадмын мөнгөн медальт, улсын аварга шалгаруулах тэмцээний есөн удаагийн аварга М.Нандинцэцэгт “Хөдөлмөрийн хүндэт медаль” гардуулан өгөхөөр болсон байна. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр дасгалжуулагчтайгаа таагүй харилцсан гэх үндэслэлээр боксын улсын шигшээ багаасаа хасагдаад байсан ч түүнийг эргүүлан авах шийдвэрийг Боксын холбооны хурлаар гаргасан юм.
Түүний шагналыг энэ сарын 18-ны өдөр эхлэх Боксын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр гардуулан өгөх аж. М.Нандинцэцэг одоо уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубт бэлтгэлээ хийж байгаа юм.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )