Хагас шигшээ тоглолтууд болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 18

100 буудалт даамын насанд хүрэгчдийн 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд Баянзүрх дүүргийн Ботаникт байрлах “Бадмаараг” төв дээр болж байна. Тэмцээнд 18 аймаг, долоон дүүргээс эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчид оролцож байна. Уг тэмцээнд олон улсын цолтой 12 тамирчин оролцож байгаагийн дотор Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын гурван их мастер мөн дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нарын шилдэг тамирчид өрсөлдөж буй.

Тэмцээний 8, 9-р өргийн тоглолтууд өнөөдөр болж, шигшээ тэмцээнд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин тодрох юм. Тэмцээний хаалтын ажиллагаа 18.00 цагаас болно.

Тэмцээний таван өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг их мастер Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийг их мастер М.Нямжаргал нар тэргүүлж байна.

Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Улаанбаатар хотноо ирэх гуравдугаар сард болох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top