Ч.Санжаадамба 500 гр алтан гулдмайгаар шагнууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдсан байна. Өнгөрсн бямба гарагт болсон тус барилдааны онцлог нь ӨМӨЗО-ын шилдэг найман бөхтэй Монгол Улсын цолтой найман бөх хүч үзэн зодоглосон байна. Уг барилдаанд заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэжээ. Түрүү бөхийг тэмцээн зохион байгуулагч компани 500 гр алтан гулдмайгаар шагнасан байна.

Өмнө нь тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-д зохиогдсон “Хасар “барилдаанд түрүүлж, Q7 автомашинаар шагнуулж байсан билээ. Мөн Монгол туургатны наадмын барилдаанд дөрвөн удаа түрүүлж,  Монгол үндэсний  бөхийг Геннисийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдааны түрүүг  хүртэж,  их, бага наадамд 390 гаруй удаа түрүүлээд буй.  Наадмыг зохион байгуулагчдын зүгээс барилдаанд оролцсон бөхчүүдэд тус бүрт 5000 юаний үнэтэй алтан зоос бэлэглэжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top