Английн хөлбөмбөгийн Capital One тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдлаа. Энэ өдрийн хамгийн онцлох тулаан Английн шилдэг багууд болох Ливерпүүл, Челсигийн хооронд өрнөж 1:1-ээр өндөрлөв.
Тоглолтын эхний үеэс Челси хамгаалж, талбайн эзэд довтолж байв. Харин тоглолтын 18 дахь минутад Лондоны багийн хагас хамгаалагч Эден Хазард торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн байна. Хэдийгээр Ливерпүүл талбайдаа илүү тоглолтыг үзүүлсэн ч 58 дахь минутад Рахим Стерлингийн гоолоор тэнцүүлснээс өөрөөр юу ч хийж чадсангүй.
Тоглолтын үзүүлэлтийн хувьд Брэндон Рожерсийн залуус харьцангуй илүү байсан ч Энфилдэд болсон уг тулаанд өөр гоол ороогүй байна. Хариу тоглолт долоо хоногийн дараа Стэмфорд Бриж цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮