Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг Казахстан улсыг зорьсон байна. Тэрбээр тус улсын нэрийн өмнөөс олимпод зодоглохоор болоод байгаа. Учир нь олимпийн тэмцээнд нэг жинд нэг улсаас нэг тамирчин зодоглох ёстой байдаг тул тэрбээр Казахстан улсын тавьсан саналыг зөвшөөрсөн юм. Монголын жүдо бөхийн холбооноос хэсэг хугацаанд Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийх саналыг тавьсан ч Казахстан улсын шигшээ баг бэлтгэлийн баазад нэгдсэн цугларалтад гарсан тул Г.Отгонцэцэг өөрийн дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт тус улсад очсон байна.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 2 )
Naadah chin altan medal awch taarna daa hehe. Tegeed Kasachstand neg altan medal nemegdene. Gehdee zugeeree hehe
Аль улсын нэрийн өмнөөс барилдах нь хамаагүй . Ганцхан монгол хүн л олимпид орж байвал боллоо гэж би бодож байна. Харин медалийн төлөө монголтойгоо таарвал яах бол. Урьд нь Мөнхбаяр Гүндэгмаа хоёроос тэс өөр нөхцөлд учирна шүү. Амжилт хүсъё . Харин дээрхи нөхцөлд тулвал . . . Сайн л бодоорой