Монголын Хүүхдийн спортын V их наадмыг зохионо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 24

Өнөөдөр Монголын хүүхдийн спортын V их наадмыг Зохион байгуулах хорооны анхдугаар хурал боллоо. Монголын Хүүхдийн спортын V их наадам нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоол “Хүүхдийн спортын наадам” зохион байгуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд  чиглэгдэж байна. Өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлж,  өв тэгш иргэн болгон төлөвшүүлэхэд энэхүү  наадам  ихээхэн ач холбогдолтой болно хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм. Нөгөө талаасаа энэ нь тамирчдын залгамж халааг  бэлтгэх үр дүнтэй сонголтын боломжийг олгоно.

2016 онд Сахагийн Олон улсын хүүхдийн спортын наадам, “Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн олимпийн II наадамд оролцох тамирчин хүүхдүүдийг сонгон шалгаруулах зорилготой энэхүү Монголын хүүхдийн спортын V их наадмыг  2015 онд зохион байгуулах аж.

Өнөөдөр болсон хурлааар зохион байгуулах хорооны дарга, дэд дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарын ажил үүргийн хуваарийг баталж, Тэмцээний нэгдсэн заавар болон Хүүхдийн спортын V их наадмын далбаа, лого, бэлэгдэлийн уралдааны төслийг хэлэлцлээ.

.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top