ОУХМ Г.Мөнх-Амьдралыг Алтан гадас одонгоор шагналаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Олон Улсын хэмжээний мастер Г.Мөнх-Амьдралыг алтан гадас одонгоор шагналаа. Тэрбээр Монгол Улсын тэшүүрийн шигшээ багийн тамирчнаар 2008 оноос 2012 оны хооронд багтаж байсан. Мөн олон улсын дэлхийн аваргын гүйлтийн тэшүүрээр 1 шорт трек 2 дэлхийн цомын АШТ тэмцээнд 13 удаа, Азийн өвлийн наадамд 2 удаа амжилттай оролцсон байна. Г.Мөнх-Амьдрал нь Монгол Улсын гүйлтийн тэшүүр, шорт трекийн рекордыг 35 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд гаргасан амжилтууд нь дурдаад байвал чамгүй их аж. Тиймээс түүний хөдөлмөрийг төр засаг ийнхүү үнэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(119.40.98.162) 2015 оны 01 сарын 27

Арай л залуу хүнд өг ч дээь шагнал ч нэг л биш ээ

0  |  0
Top