Монголын тамирчид ОХУ-ын Хабаровск хотноо болж байгаа Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Манай баг тамирчид Хятадын шигшээ багийг 3:2-оор хожсон байна.
Тэмцээний салхийг хагалж мөсөн талбайд хамгийн түрүүнээ гарсан хоёр багийн онооны самбарыг хятадын тамирчин Йохан Чан эхлээд хөдөлгөж 13 дахь минутад оноо авсан ч ердөө гуравхан минутын дараа манай Шинэбаяр тоог тэнцүүлсэн бол нэгдүгээр үеийн төгсгөлөөр Тамир бас нэг оноо авч оноог 2:1 болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )