Талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тун амжилттай яваа Сербийн шилдэг тамирчин Новак Жокович чансаагаараа хамгийн өндөрт бичигддэг Австралийн нээлттэй тэмцээний шигшээ шатанд Их Британийн тоглогч Энди Муррейг буулган авч аваргаллаа. Өнөө цагийн шилдгүүдийн тоглолт 7-6, 6-7, 6-3, 6-0 гэсэн сетүүдээр өрнөсөн бөгөөд нийт гурван цаг 39 минут үргэлжилжээ.
Ингэснээр серб эр дэлхийн чансааг тэргүүлсэн юм. Өдгөө 27 настай Муррей найм дахь удаа Гранд Слэмийн шигшээд үлдсэн төдийгүй дөрвөн удаад нь хожиж чадаагүй байна. Тэрбээр “Би Новакт баяр хүргэж байна. Түүний амжилт энгийн зүйл бишээ. "Гранд Слэм"-д хүн бүр түрүүлэхийн тулд талбайн теннисний спортыг сонгодог. Новак оргилд нь гарч чадлаа” гэжээ.
Шилдэг тамирчдыг дараалан буулган авсаар түрүүлсэн Новак “Надад энд байгаа ганц шалтгаан бол аваргын цом. Мельбурны тэмцээн миний хувьд маш онцлогтой боллоо” гэсэн байна.
Жокович ийнхүү найм дахь удаа "Гранд Слэм"-д түрүүлж алдарт Рожер Федерерийн амжилт руу дөхөж байна. Тэрбээр сүүлийн 13 тулаанд ердөө ганц л хожигдоод байсан юм.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )