Канадын Кюбек хотноо зохион байгуулагдаж байгаа дэлхийн ахмад тамирчдын Өвлийн спортын II наадам нэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн билээ. Тус наадамд манай улсаас ахмад тамирчид оролцож байгаа билээ. Тэгвэл манай тамирчид тэмцээний эхний өдөр гүйлтийн тэшүүрээр зургаан медаль хүртсэн байна. Тодруулбар ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт алтан медаль, Спортын мастер Н.Эрдэнэтуяа 500 метр, 1500 мертр тус бүрт хүрэл медаль, спортын мастер Д.Санчирбилэг 500 метрт алтан медаль, 1500 метрт хүрэл медаль буюу нийтдээ тэмцээний эхний өдөр зургаан медаль авч өвлийн спортын наадмыг амжилт дүүрэн эхлүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
АХМАДУДДАА БАЯР ХҮРГЭЕ ЭЭ. ТА НАР ШҮҮ!!!