Эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн чансааг өчигдөр шинэчлэн тогтоосон байна. Уг чансааг Олон Улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /United World Wrestling /-ноос тогтоосон бөгөөд жагсаалтнад манай улсын нийт 13 бөх багтсан байна. Энэ дундаас 60 кг-ын жингийн ангилалыг гавьяат тамирчин С.Цэрэнчимэд тэргүүлжээ.
Манай бөхчүүдээс 48 кг-ын жингийн 13 дугаарт Ц.Бямбазаяа, 19-т Э.Нарангэрэл, 53 кг-д есдүгээрт ОУХМ Э.Сумъяа, 55 кг-ын жингийн тавдугаарт С.Бямбацэрэн, есдүгээрт А.Батцэцэг, 11-т П.Орхон нар жагссан байна. Мөн 58 кг-ын 13-т Б.Шоовдор, 18-т Т.Мөнхтуяа нар бичигджээ. Харин 63 кг-ын гуравдугаарт гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жингийн есдүгээр гавьяат тамирчин О.Насанбурмаа, 10-т Б.Одончимэг, 75 кг-ын жингийн долоодугаарт гавьяат тамирчин О.Бурмаа жагссан байна.
Сэтгэгдэл ( 0 )