Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий хөвгүүд, охидын 15, 17 хүртэлх насны ангиллын хүрэл, алтан медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр Футзалын ордонд болж байна. Тодруулбал 16.00 цагаас хөвгүүдийн 15 хүртэлх насны ангиллын алтан медалийн төлөө "Монголын тэмүүлэл"-"Хүчит Чулуут ДМЮ"-тай, 17.00 цагаас 15 хүртэлх насны ангиллын алтан медалийн төлөө "Арвис"-"Дэрэн"-тэй тус тус хүч үзэх ажээ. Тэмцээний хаалтын ажиллагаа 18.00 цагаас болох бөгөөд МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Футзалын ордонд ирэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )