Өнгөрсөн шөнө хар тивийн хөлбөмбөгийн АШТ-ий ялагч баг тодорлоо. Энэ цаг үеийн хар тивийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж буй Гана болон Зааны ясан эрэг улсын шигшээ багууд нүүр тулж, Зааны Ясан Эрэгийн шигшээ торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө хожсон байна.
Урьд нь хоёр удаа мөнгөн медаль хүртээд байсан Зааны ясан эргийн шигшээ баг гайхалтай нь 120 минутын дараа ялагчид болсон юм байна. Тэднийг багийн лидер Яа яа Туре удирдан тоглож, ялалтын замд нь хөтөлсөн байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )