Таван тамирчин алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

Австри улсын Вольфурт хотод энэ сарын 6-7-ны өдрийн хооронд Чөлөөт бөхийн “Flatz Austria Open” олон улсын тэмцээн  боллоо. 24 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нийт 19 орны 217 эмэгтэй тамирчин гурван насны ангилалд өрсөлджээ. Манай улсаас таван тамирчин оролцсон бөгөөд бүгдээрээ алтан медалийн эздээр тодорсон байна. Өөрөөр хэлбэл 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 55 кг-д П.Орхон, 58 кг-д С.Бямбарцэрэн, 63 кг-д Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд нар оролцож тус бүрдээ алтан медаль хүртжээ.

Мөн өсвөрийн 49 кг-д барилдсан Н.Анударь мөнгөн медаль авчээ. Манай бөхчүүд энэ сарын 13-15-нд Швед улсад болох “Клиппан хатагтай” олон улсын тэмцээнд оролцоно.

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DARVIN(202.55.180.8) 2015 оны 02 сарын 24

ACOSHVRO ABRAGA CHOLOOT BOXIIG ABCNAAC XOISH ERC DEERDEJ BAIGAA SHUU DEE CAIN XUNII NOLOO GEJ BAIDAG UM

0  |  0
bagi(202.55.180.8) 2015 оны 02 сарын 16

mongoliin tamirchid mongol ulciinxaa neriig manduulj baixad ix xurliin ner debshigchdeec bucad ni xereg alga daa

0  |  0
eej(112.72.13.232) 2015 оны 02 сарын 10

mundag baina shuu. bayar hurgieee

0  |  0
german(91.7.6.193) 2015 оны 02 сарын 09

minii mongoliim busguichuud iluu iluu

0  |  0
Үзэгч(103.23.51.2) 2015 оны 02 сарын 09

Баяр хүргэе. Гэхдээ энэ ямар түвшний тэмцээн юм бол. Манай дэлхийн зиндааны тамирчид сумын хэмжээний нэг жижигхэн тэмцээнд бааварлаад ирээгүй байлгүй дээ.

0  |  0
Зочин(202.21.106.137) 2015 оны 02 сарын 09

Охидуудаа,баяр хүргэе! Улам гялалзаарай! Найдлага!

0  |  0
Top