ФИФА дөрвөн нэр дэвшигчийг зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

ФИФА буюу дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвших дөрвөн эрхмийн нэрийг албан ёсоор зарласан тухай Франц24 агентлаг мэдээллээ. Одоогийн ерөнхийлөгч Зепп Блаттерийн хамт гурван өрсөлдөгч ФИФА-ийн ерөнхийлөгчийн суудлын төлөө хүч үзнэ.

Эдгээр дөрвөн нэр дэвшигчийн аль нэг нь ирэх тавдугаар сарын 29-нд ФИФА-ийн тэргүүнээр сонгогдох юм.

 Одоогийн тэргүүн Блаттер 1998 оноос хойш ФИФА-г толгойлж буй юм. Түүнтэй өрсөлдөхөөр Голландын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишел Ван Праг, Иорданы ханхүү Аль Бин Аль Хуссейн, ФИФА-ийн дэд ерөнхийлөгч, аугаа хөлбөмбөгч асан Луйш Фигу нар нэр дэвшээд байна.

 ФИФА уламжлал ёсоор 205 гишүүн орны төлөөлөгчдийн саналаар ерөнхийлөгчийг тодруулах билээ.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top