Английн премьер лигийн 25 дугаар тойргийн сонирхолтой тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Хүснэгтийг 7 оноогоор тэргүүлж байсан Челси талбайдаа хүндхэн өрсөлдөгч Эвертоныг хүлээн авч, 1:0-ийн харьцаагаар хожил байгуулсан юм.
Тоглолтын эхний үеэс талбайн эзэд хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулж, хаалга руу илүү цохилт хийж байсан юм. Гэхдээ хамгаалалт сайтай Эвертон тийм ч амар гоол алдсангүй. Хоёрдугаар үед Эвертоны довтлогч Ромелу Лукаку Челсигийн хаалгачийн эсрэг ганцаар гарч ирэн цохисон ч гоол болгож чадсангүй. Энэ цохилтыг Челсигийн хаалгач Петр Чех аюулгүй болгосон юм.
Улмаар хоёрдугаар үед хоёр багийн довтолгоо ширүүсч, аль аль нь харилцан гоолдох боломж үүсгэсээр байв. Ийнхүү эцсийн мөчид Эвертоны хагас хамгаалагч Гарет Барри 88 дахь минутад улаан хуудас авч талбайг чөлөөлсөн юм. Харин талбайн эзэд тэр даруй Виллианы шороон буланд оруулсан хүчтэй цохилтоор тоглолтыг тэргүүлж, хожлын гурван оноог өөрийн талд эргүүлэв.
Энэхүү гоолын өмнө Челсигийн Неманья Матич гоолдсон ч отон тоглолт байж таарсан билээ. Талбайдаа ялалт авсан Челси ардаа яваа Манчестер Ситигээс 7 онооны зөрүүтэй хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна.
Харин энэ тоглолттой зэрэг явагдсан Сток Сити - Манчестер Ситигийн тоглолтод таван гоол оров. Талбайн эзэд нэгийг хийсэн бол Манчестерийн Усан цэнхэрүүд дөрвийг оруулж онооны зөрүүгээ хадгалж чадсан юм.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )