“Цайдам-Ургац” компанийн С.Очирбат сумын цолтнуудыг тэргүүлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 15

Бөхийн өргөөнд өчигдрөөс эхлэн билгийн тооллын XVII жарны “согтууруулагч ” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт  зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан  сумын цолтой бөхчүүдийн барилдаанаар эхлээд байна.

Таравлин хийдийн нэрэмжит сумын цолтон залуу бөхчүүдийн энэхүү барилдаанд  сумын цолтой болон залуу 448 бөх барилджээ.

Энэхүү барилдаанд  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат, “Цайдам-Ургац” компанийн бөх, сумын заан С.Очирбат түрүүлж, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Х.Энхчулуун үзүүрлэсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top