Сэлэнгэд газар хөдөллөө

Админ | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны ням гарагийн оройн 19:50 цагт Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн нутаг “Дулааны-Ар” гэдэг газар 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэлтийг сумын зарим иргэд мэдэрсэн ч учирсан хохирол байхгүй гэж сумын Засаг дарга мэдэгдсэн байна. 

Тэгвэл үүнээс нэг хоногийн өмнө буюу бямба гаригт Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай  Одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдэгдсэн байна. Газар хөдлөлт тухайн орон нутгийн иргэдэд мэдрэгдсэн ч ямарваа нэг хохирол учраагүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top