Н.Түвшинбаяр Монгол Улсыг гадаадад сурталчилах үүрэг хүлээлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

Монгол Улсад Олимпийн анхны алтан медалийг авчирсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томилсон байна. Соёлын элч болсноор Монгол Улсыг гадаадын улс орнуудад сурталчлах томоохон үүргийг хүлээдэг. Ингэхдээ эх орноо соёл, урлаг, спортоор сурталчилах, түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн соёлын гадаад сурталчилгааны чиг үүргийг 2015 оноос Гадаад хэргийн яаманд бий болгож соёлын элчээр дэлхийд алдартай Монгол иргэнээ томилох журмыг баталсан байна. Мэргэжлийн Сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайд 0001 дугаартай Соёлын элчийн гэрчилгээг Токио хотноо гардуулсан бол Н.Түвшинбаярт 002 дугаартай Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулжээ.

 Н.Түвшинбаяр өнөө өглөө Дюселдорфын цомын аваргын тэмцээнд оролцохоор мордож буй юм. Тэрбээр үргэлжлүүлээд Берлинд болох “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчилна. 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top