Допинг хэрэглэсэн начингуудын цолыг хүчингүй болголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан. Уг шинжилгээг Монголын бөхийн холбооноос авсан бөгөөд хоёр бөх допинг хэрэглэсэн болохыг тогтоосон. Харин улсын залуу начин Н.Адьяабат, Б.Суманчулуун нар энэ үйлдлээ гэмтэл бэртэлтэй байсан учир эм хэрэглэсэн хэмээн тайлбарлаж байсан юм.

Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлыг өнгөрсөн амралтын өдөр Шадар сайд У.ХҮрэлсүх удирдаж явуулжээ. Хурлаар Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийн үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож уг шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.115) 2015 оны 02 сарын 17

Altaihan Amgalanbaatariin gai iim l yum bolj bna

0  |  0
R(185.26.182.30) 2015 оны 02 сарын 17

yag huchingui bolgoogui, huchingui bolgoh geed sanalaa ugsun yum bna gej oilgoloo

0  |  0
zochin(103.230.82.226) 2015 оны 02 сарын 17

hartsiin huuhed tsol avahad hund. egel ardad huuli herhen uilchildegiin jishee ene baihda

0  |  0
Top