Челси тэнцлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 18

Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолт явагдлаа. Парисын ПСЖ клубтэй учраа таарсан Английн Челси Францад зочлон тоглож, 1:1-ээр тэнцсэн юм. Тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 40 дэх минутад Челсигийн хамгаалан тоглогч Бранислав Иванович мөргөж оруулав.

Энэ гоолд Челсигийн арын хамгаалагчид оролцсон гэхэд болно. Жонн Терригийн хөндлөн дамжуулалтыг Гари Кэхилл өсгийлдөж өгснийг ийнхүү Иванович мөргөн гоолдов. Ингээд эхний үед Лондоны зочдын давамгайллаар тоглолт өндөрлөсөн боловч талбайн эзэд зүгээр нэг ялагдахгүй гэдгээ харууллаа. Тэднээс довтлогч Эдинсон Кавани хоёрдугаар үед мөн л мөргөж гоолдсоноор тоглолт 1:1-ийн харьцаатай болж ирлээ. Үүнээс хойш гоол оролгүй байсаар хоёр багийн эхний тоглолт эвийн гэрээгээр өндөрлөсөн юм. Хариу тоглолт 3 дугаар сарын 12-нд Английн Лондон хотын Стэмфорд Бриж цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.191.34) 2015 оны 02 сарын 18

Second leg: CHE 2-0 PSG (AGG:3-1). Chelsea FC through to next stage.

0  |  0
Top