Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хасагдах шатны хоёр дахь тулаанууд явагдлаа. Талбайдаа Европын гигант Барселонаг хүлээн авсан Манчестер Ситигийн “Усан цэнхэрүүд” харамсалтайгаар ялагдлаа. Харин каталоны Барселоначууд Луйс Суаресийн оруулсан хоёр гоолын ачаар айлын талбайгаас хожилтой буцсан юм.
Талбайн эздээс Серхио Агуэро гоолдсон боловч тоглолтын хувь заяаг эргүүлж дөнгөсөнгүй. Энэ шөнийн тулаанд Луйс Суарес маш ухаалаг тоглолт үзүүлж, Испанийн багийг тун аятайхан нөхцөл байдалд авч ирлээ. Хариу тоглолт Барсагийн Камп Ноу цэнгэлдэхэд явагдах юм. Энэ тоглолтод Барса тэнцэхэд л дараагийн шатанд үлдэх бол Манчестер Сити дор хаяж хоёр гоол оруулж байж шөвгийн наймын барааг харна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )