Английн дээд лигийн Сандерланд клубийн жигүүрийн тоглогч Адам Жонсон цагдаад шалгагдаж байна. Түүнийг өнгөрсөн даваа гарагт насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орж, хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр баривчилжээ. Өдгөө 27 настай Адам Жонсонтой Сандерланд клуб мэргэжлийн гэрээгээ албан ёсоор цуцалсан байна.
Английн хөлбөмбөгийн холбоо энэ хэрэг явдалтай холбогдуулж Сандерланд клубыг яаралтай хэвлэлийн хурал зарлахыг шаарджээ. Тус клуб “Сандерланд албан ёсоор Адам Жонсоныг багаас хасч байна. Түүнийг цагдаад шалгагдаж, хэргээ үнэн зөвөөр хүлээхийг хүсч байна. Түүний өнгөрсөн цаг хугацааны тухай ямар нэгэн нэмэлт тайлбар хийхгүй” гэжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )